Товчоодоор 1292 автомашин нэвтэрч, 1116 тээврийн хэрэгсэл гарчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 92 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 1292 автомашин нэвтэрч, 1116 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 4991 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол  илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close