Мал тууж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн иргэн мориор мал тууж яваад сураггүй болсныг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олжээ.

Тодруулбал,  энэ сарын 27-ны өдрийн 17:00 цаг орчимд  Ш /36 настай, эрэгтэй/ “Уувангийн хөндий” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т яваад сураггүй болсон тухай дуудлагыг маргааш өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэнтэй нь хамтарч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Өчигдөр буюу 12.28-ны өдрийн 04:00 цагт тус багийн “Гашуун” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 10 км/-аас эсэн мэнд олжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close