
А.Амбалсэлмаа: Коронавирусний 16 тохиолдол илэрсэнээс 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хамаарч байна
ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нийт 8894 хүнд шинжилгээ хийснээс 16 иргэнээс халдвар илэрлээ. Үүний 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хамаарч байна. Тодруулбал хоёр өвчтөн, найм нь гэр бүлийн хүмүүс байна. Харин зургаа нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ явуулж байгаа хүмүүс байна” гэлээ.
