Өвөрхангай: Арвайхээр суманд 1 тохиолдол батлагдаж, 3 сэжигтэй тохиолдол илэрлээ

Өвөрхангай аймагт бүртгэгдээд байгаа “Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан товч мэдээлэл хүргэе. Аймгийнхаа нийгэм, эдийн засгийг богино хугацаанд тогтвортой, хэвийн байдалд оруулахын тулд хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй байна. Хөл хорио тогтоосноор ойрын болон дам хавьтлын сэжигтэй тохиолдлуудыг богино хугацаанд олж илрүүлж, тархалтыг хумьж чадна.

Таны ороод гарсан газар бүр эрсдэлтэй байгаа учраас онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, хөл хорионы дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байгааг хэлье.

3 сарын 22-оос хойш өнөөдрийг хүртэл ЗӨСҮТ, аймгийн БОЭТ-ийн PCR шинжилгээнд 658 иргэнийг хамрууллаа. Үүнээс 28 тохиолдол батлагдаад байна. Арвайхээрт хоёр хүнийг тусгаарлан хянаж байгаагаас нэг тохиолдол эерэг гарч, нэг хүний хариу ирээгүй байна. Өнөөдөр мөн хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ. ЭМЯ, ХӨСҮТ-өөс шинжилгээний хариуг албан ёсоор зарласны дараа нийтэд мэдээлдэг журамтай учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Аймагт тэг зогсолт зарлаагүй. 10 мянган хүн тутмын 6.5 хувьд энэ өвчлөл илрэх юм бол тэг зогсолт хийдэг журамтай. Манай аймгийн хувьд 2.5 хувьтай байгаа тул тэг зогсолт хийх нөхцөл үүсээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close