Л.Оюун-Эрдэнэ: Хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод 4, 5 дугаар сарыг вакцинжуулалтын сар болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасан билээ. Хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Засгийн газар эцсийн мөчөө хүртэл эдийн засгийнхаа талд зогсоно. Халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад ухрах биш илүү ургашлах стратегитайгаар өнөөдрийг хүртэл явж байна. Бид тодорхойгүй ирээдүй рүү бус нийт иргэдээ вакцинжуулах төлөвлөгөө рүү явж байгаа цаг үе. 10 дугаар сарын хатуу хөл хорио үр дүнгээ өгч, вакцин иртэл иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсан.

Хатуу хөл хорио тавихгүйгээр зөвхөн шаардлагатай газартаа хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод 4, 5 дугаар сарыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтын сар болгоно. Энэ шийдвэр хүнд байна. Гэхдээ дөнгөж сэргэж эхэлж байгаа эдийн засаг, энгийн амьдрал руу шилжиж буй хэмнэл, зээл авчихсан байгаа иргэдийн итгэлийн харцыг 14 хоногийн дотор няц дармааргүй байна.

14 хоногийн хатуу хөл хорио тогтоож, халдвар тодорхой хэмжээнд буураад, хөл хориогоо тавилаа гэхэд халдвар буцаад нэмэгдвэл яах вэ. 1,000, 2000 -д хүрвэл яахав. Дахиад хатуу хөл хорио тогтоох уу, байнга тавьж чадахгүй учир эцсийн арга биш.

Засгийн газар 14 хоногийн хугацаанд Монгол Улсын Шадар сайд, УОК болон НОК-ын бие бүрэлдэхүүнд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээр дэмжээд эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах зорилгодоо эцсийн мөчийг хүртэл зогсоно гэсний дагуу нэг удаа бүх хүчээрээ дархлаажуулалтаа хийж, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад,  хэсэгчилсэн хөл хорио тогтоон улаан түвшинд орохгүй улбар шар түвшинд байх сүүлийн боломжийг олгосон 14 хоног эхэлж байна” гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close