В.Путин У.Хүрэлсүхтэй асуудлуудаа тохиролцсон учраас Х.Баттулгатай уулзахгүй гэжээ

ОХУ-ын олон нийтийн сүлжээнд Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой мэдээлэл цацагджээ. Тодруулбал рөнхийлөгч В.Путин У.Хүрэлсүхтэй асуудлуудаа тохиролцсон учраас Х.Баттулгатай уулзахаас татгалзсан байна. 


Мэдээллээс үзвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2020 оны  арваннэгдүгээр сараас хойш ОХУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлтийг Оросын Гадаад хэргийн яаманд удаа дараа тавьжээ. Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тоймтой хариу өгөөгүй байна. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир  нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.В.Вайнод айлчлалын асуудлаар албан захидал хүргүүлсэн ч мөн л тодорхой хариу аваагүй аж.

 Ингэхдээ 2018 оны арванхоёрдугаар сард хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалаар хоёр тал гол асуудлуудаа тохиролцсон учраас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах шаардлагагүй гэсэн байр сууриа Гадаад хэргийн сайд Лавровын зүгээс Монголын Гадаад хэргийн сайдтай утсаар ярих үедээ илэрхийлсэн байна.  

Монгол Улсад энэ оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өрсөлдөхөө зарлаад байгаа хэдий ч түүнний талаарх сөрөг мэдээллүүд их гарч байгаа нь ОХУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалд нөлөөлсөн байж болзошгүй байна.

Саяхан гэхэд л түүнийг анх дэвшүүлсэн Ардчилсан намын дарга  С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулга хууль шүүхийн байгууллагыг хувийн зорилгоор ашигладаг, өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар намаасаа дахин нэр дэвшүүлэх боломжгүй гэж зарласан.

Түүнчлэн 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч  Х.Баттулга нь дахин нэр дэвших эрхгүй гэсэн маргаан Үндсэн хуулийнх нь цэц дээр  өрнөж байгаа.  Х.Баттулга нь  2017 онд  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улстөрчдийг гадаад улсад данс, компанитай байхыг хорьж, гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэн иргэдэд тараана гэх амлалт өгч байсан ч өөрийнх нь нэр дээр  оффшор компаниуд байдаг нь ил болсон билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close