Б.Баатархүү: Н.Түвшинбаярт хүнд хохирол санаатай учруулсан зүйл ангиар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн

ЦЕГаас Н.Түвшинбаяр аваргатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү ” 4 дүгээр сарын 2-ны өдрийн 21 цагт Хан-Уулын дүүргийн 1 дүгээр хороо “Залуу монгол” корпорацийн байранд хүмүүс зодолдож байна гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Тухайн гэр болсон газар цагдаагийн байгууллагынхан очиж, холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авсан. Хохирогч Энхбат Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Сэжигтэн Түвшинбаяраас мэдүүлэг авсан. Тухайн хүний эмчлүүлэх хүсэлтийг хангаж,  өчигдөр орой хойшлуулшгүйгээр баривчилсан. ЦЕГаас Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-т зааснаар /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ зүйл ангиар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн.  Мөн сэжигтэн Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг нь тогтоолгохоор гэмтэл согогийн үндэсний төвд хандсан” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close