Хөвсгөлд 3 ихэр хүү төрлөө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр 7 цаг 40 минутад 3 ихэр хүү төржээ.  Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл  2 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй боллоо.

Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр. Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн байна. Ихрүүд 2,600, 2,400, 2,800 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байна.

“Ихрүүдийг хяналтад авч зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан “Далайн элбэрэлт” өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” гэдгийг ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох хэлж байлаа.

Эх сурвалж: https://montsame.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close