С.Баяр халдвар аваагүй

ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид хорих ангид ковидын халдвар гараад буй. Тодруулбал, шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогчоос халдвар илэрсэн байна.

Тэгвэл тус хорих ангид хоригдож байгаа Ерөнхий сайд асан С.Баяр халдвар аван, биеийн байдал хүнд байна гэсэн мэдээлэл цацагджээ. Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Худлаа мэдээлэл. Хуучин хоригдож байгаа хүмүүс халдвар аваагүй, өртөөгүй. Шинэ ирсэн хоригдогчоос халдвар илэрч, тусгаарласан” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close