
Хүүхдийн мөнгийг шилжүүлжээ
УОК-ын шийдвэрээр энэ сарын 3-18-ны хооронд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хязгаарлаж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгийг өчигдөр иргэдийн дансанд шилжүүлжээ. Уг нь хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд өгдөг билээ.