Редакцийн сонголт

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮСИЙН ГЭМТ ХЭРГИЙН ДУУЛИАН ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

ЕТГ-ын дарга Ө.Шижир агсам тавьж цагдаад саатуулагджээ

Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрсон хэргүүд замхарч дуусаагүй байхад түүний Тамгын газрын дарга Ө.Шижир бас л цагдаад саатуулагджээ. Хонгилын өмгөөлөгч гэгдсэн Б.Баасанцогтын биеэ үнэлэлт зохион байгуулсан, шүүгч, прокуроруудын данс руу мөнгө шилжүүлсэн хэрэг, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн “тусгай” даалгавар гүйцэтгэгчид Монгол Улсын хилээр 20 сая доллар нууцаар оруулж ирсэн зэрэг хэргүүдийг АТГ болон Тагнуулын ерөнхий газар шалгаж буй.

Гэтэл өчигдөр ЕТГ-ын дарга Ө.Шижир архидан согтуурсан үедээ хадмынхаа хаалга үүдийг эвдэж, агсам тавьж байгаад цагдаад саатуулагдсан хэрэг бас л бичлэг баримттайгаа олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Гэвч Ерөнхийлөгчийн талын хүмүүст хууль үйлчилдэггүй бололтой. Жирийн ардын хүүхэд ингэсэн бол аль хэдийнэ Зөрчлийн хуулиар 30 хоног уншуулаад БЗД дэх Түр саатуулах байр руу ачигдана.

Ядаж л 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авахуулдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга буюу Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд шүүхийг “атгадаг” Ө.Шижирт хууль үйлчилсэн эсэх нь тодорхойгүй суллан явуулсан бололтой.

Хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрдөг гэдэг. Гэтэл Монголын ард түмний эв нэгдлийг сахин хамгаалагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн эргэн тойронд ажилладаг төрийн өндөр албан тушаал хашигчидтай холбоотой хууль бус дуулиан шуугиан, гэмт хэргүүд ар араасаа цувран гарсаар байна. Энэ нь Монгол төрийн “номер нэг” хүн Х.Баттулга хүчирхийлэгч, ёс бус хүмүүсээр хүрээлүүлж, Монголын төрийг бузарлаж байгаа нь төрийн сүлдэндээ залбирдаг Монгол түмнийг сэжиглэж цээрлэхэд хүргээд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close