Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин сайд Жонг Жэ Намын тухай САНААНД ОРОМГҮЙ дуулиан дэгдлээ

БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-нд аудитын шалгалт хийх шийдвэр гаргасан талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Өнгөрсөн хоёрдугаар сард монголчууд БНСУ-ын визний материалыг шалгах хугацаа удаан байгаа талаар “Хөх ордон”-д гомдол гаргасан. Гэвч Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ монголчууд өдөрт хэдэн зуугаараа бүртгүүлж байгаа тул хугацаа их авч байгаа гэх хариултыг өгсөн байдаг.

Гэвч  Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин сайд Жонг Жэ Нам асуудалд орсон бололтой. Түүнийг  виз зуучлагч нартай хуйвалдан, виз олголтын үйл явцад нөлөөлж, визний хураамжийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзэж шалгахаар болсон солонгосын хэвлэлүүд бичиж эхэлсэн байна.

Түүнчлэн, Элчин сайд Жонг Жэ Намын ажилтнуудтайгаа зүй бусаар харьцсан аудио бичлэгүүд цацагджээ. Тухайлбал түүний “Миний идэж байгаад орхисон тахианы махтай хоол алга болсон байна. Олж авчир” зэргээр ажилчдаа загнаж байгаа болон  “Элчин сайдын охиныг танисангүй, хаалгаар оруулалгүй 3 минут хүлээлгэсэн” хэмээн хамгаалалтын албаны ажилтныг загнаж байгаа бичлэгүүд цацагджээ. Түүний үйлдлийг солонгосын хэвлэлүүд САНААНД ОРОМГҮЙ ҮЙЛДЭЛ хэмээн тодотгон бичиж байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close