Нийслэлд 625, орон нутагт 25 тохиолдол илэрч, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

Сүүлийн 24 цагт нийт 6237 хүнд шинжилгээ хийхэд 653 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ.

Батлагдсан тохиолдлуудын 625 нь Улаанбаатарт, 25 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 55067-д хүрлээ.

Нийслэлд бүртгэгдсэн тохиолдлууд төвийн зургаан дүүүргийн 160 орчим хороодын иргэдээс болон хөдөө орон нутаг явахаар шинжилгээ өгсөн иргэдээс илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар нийт 4285 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2167, хүндэвтэр 1521, хүнд 479, маш хүнд 118 хүн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close