Коронавирусний 927 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 

Сүүлийн 24 цагт нийт 6026 хүнд шинжилгээ хийхэд 927 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ.

Батлагдсан тохиолдлуудын 829 нь Улаанбаатарт, 98 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 58439-д хүрлээ. Харин нас баралт 276 хүрлээ.

682 хүн эдгэрч нийт эдгэрэлт 50436 болсон байна.  Өнөөдрийн байдлаар нийт 4475 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2393, хүндэвтэр 1534, хүнд 436, маш хүнд 112 хүн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close