ЭМЯ: Коронавирусний 1143 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 

Сүүлийн 24 цагт нийт 7133 хүнд шинжилгээ хийхэд 1143 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ.

Батлагдсан тохиолдлуудын 1052 нь Улаанбаатарт, 91 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 60372, нас баралт 286 хүрлээ.

685 хүн эдгэрч нийт эдгэрэлт 51448 болсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close