1312 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тохиолдол 69 022 боллоо

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд  8500 сорьцод шинжилгээ хийснээс 1312 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр нийт халдварын тохиолдол 69 022 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 1310 нь дотоодын халдвар. Харин Афганистан-УБ чиглэлийн нислэгээр  зургаадугаар сарын 4-нд ирсэн хоёр иргэнээс халдвар илэрчээ.

Шинээр илэрсэн халдварын 970 нь нийслэлд, 340 нь орон нутагт бүртгэгджээ.  Сүүлийн 24 цагт зургаан хүн эндсэнээр Ковид19-ийн шалтгаант нас баралт 324 болж байна.

Сүүлийн 24 цагт 444 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 55.157 боллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close