АН-ынхан БЗД-ийн төрийн албаныхныг хүчээр жагсаасан уу


2016 оны УИХ, орон нутгийн сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл хөл толгойгүй бужигнаж байгаа Баянзүрх дүүргийн төрийн албаныхныг улстөржүүлэх нь  хэрээс хэтэрчээ. Дүүргийн удирдлагаа булаалцалдсан ИТХ нь  зодоон цохиондоо хүртэл тулж байсан бол харин одоо АН-ынхан төрийн албаар нь далайлган улс төрийн жагсаалдаа хүртэл хүчээр оролцуулж эхэлсэн мэдээллийг БЗД-ийнхэн ажилчид дургүйцэн ярьж байна.

Өнөөдөр болсон жагсаалд АН-ын дарга С.Эрдэнэ БГД, БЗД –ийн удирдлагуудад үүрэг өгч, тус дүүргүүдийн ажилтан бүрийг өөрсдөөсөө гадна нэг нэг  хүн олж, жагсахыг үүрэгдсэн гэх мэдээлэл тараад байна. Дүүргийн ажилчдыг жагсаалд ирэхэд нь ирц бүртгэж, танигдуулахгүйн тулд маск зүүхийг шаардсан гэнэ. Жагсаалд ирэхгүй бол ажил албатай нь ярина хэмээн сүрдүүлжээ. Үүнээс болж БЗД үдээс өмнө эзэнгүй, төрийн үйлчилгээ авах гэсэн иргэдийг чирэгдүүлсэн байна. Мөн дүүрэг бүрийн намын хороодыг тус бүр 300 хүнийг хороо хэсгийн ахлагчдаар дамжуулан төлбөртэй жагсагчдаар бүрдүүлэн оролцуулж,  дүүрэг бүр өөр өнгийн толгойн туузаар ялгарахыг үүрэгджээ. Энэ мэт иргэддээ үйлчлэх ёстой төрийн албан хаагчдыг  нам эвслийн үзэл бодлыг хамгаалах жагсаал цуглаанд дайчилж улс төрийн зорилгоор ашигласан нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна