Өмнөговь аймагт цагийн хязгаарлалттай хэсэгчилсэн хөл хорио тогтооно

Өмнөговь аймгийн онцгой комиссоос аймгийн хэмжээнд цагийн хязгаарлалттай хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Хөл хориог есдүгээр сарын 13-ны 06:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл тогтоохоор болсон байна.

Энэ хугацаанд аймгийн хэмжээн дэх бүх сургууль, цэцэрлэгийг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулна. Харин 17:00 цагаас хойш иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close