АН-ын Үндсэн дүрмийн хороо дахин хоёр гишүүндээ хариуцлага тооцлоо

Ардчилсан намын “Үндсэн дүрмийн хороо” өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Засаг даргаа МАН-ын гишүүдтэй нийлж унагаасан гишүүддээ хариуцлага тооцсон.

Өнөөдөр АН-ын ҮДХ  Орхон аймгийн ардчилсан намын гишүүн Ц.Батхуяг, Д.Өсөхбаяр нарт хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ.

Тэднийг  Үндсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул Үндсэн дүрмийн 3.9.3.4 дагуу сахилгын шийтгэл ноогдуулж, Ардчилсан намын сонгуульт алба болон Төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг нь 4 жилийн хугацаатай хассан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close