ТАНИЛЦ: Сурагчдын амралтын хуваарь

Хичээлийн жил гурван улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:

I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс зургаан долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дуусна.

II улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нэг долоо хоног амарна. Амралт 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр дуусна.

III улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.
  • Амрах:
    • I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
    • IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
    • VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close