Хоёр сартай хүүхдэд элэгний хорт хавдрыг артерийн судсаар бөглөх эмчилгээ хийлээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс засалч А.Цэнджав, тус эмнэлгийн Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн эмч Ж.Бат-Ундрах, УГТЭ-ийн Зурх, судасны мэс заслын тасгийн эмч Ж.Лхагвасүрэн нараар ахлуулсан мэс заслын багийнхан элэгний хорт хавдартай хоёр сартай хүүхдэд хавдрыг артерийн судсаар бөглөх эмчилгээг анх удаа хийлээ.

Элэгний хорт хавдартай төрсөн нярай ЭХЭМҮТ-ийн хяналтад байсан бөгөөд хүүхэд торнихын хэрээр хавдар томорч байсан тул хавдрын өсөлтийг зогсоох энэхүү эмчилгээг хийжээ.

Хагалгааны дараа хүүхдийн бие тогтворжиж, сайн байгаа бөгөөд гэртээ гарсан байна. Энэ мэс заслыг УГТЭ-т насанд хүрэгчдэд хийдэг бөгөөд хүүхдэд анх удаа хийсэн нь энэ юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close