“Уул уурхайн бус салбарын экспортын өнөөгийн байдал, тулгарч буй асуудлууд” цахим уулзалт зохион байгууллаа

Монголбанк, МҮХАҮТ хамтран 2021 оны 9-р сарын 8-ны өдөр “Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгарч буй асуудлууд” цахим уулзалт зохион байгууллаа.

Цахим уулзалтад Монголбанк, МҮХАҮТ, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Монголын Махны Холбоо, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо,  МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Ноосон зангилаа дундын хоршоо, Монголын Самрын Кластер ТББ болон бусад төлөөллүүдээс нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүн оролцож, уул уурхайн бус экспортод тулгарч буй хүндрэл, боломжит шийдлийн талаар санал солилцлоо.

Оролцогчдын зүгээс уул уурхайн бус салбарын экспортын хөгжил нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг дурьдан, экспортын үйл ажиллагаа эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүндрэлүүд, кластер хөгжлийн боломж, экспортын бүтээгдэхүүнд олон улсын стандартыг нутагшуулах зэрэг олон асуудлуудыг хөндөж хэлэлцэв.

Цахим уулзалтын үеэр танилцуулсан илтгэлүүд

  1. “Урт хугацаат дахин санхүүжилт болон нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт”, Б.Цэнд-Аюуш (Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал)
  2. “Арилжааны банкуудын баримталж буй бодлого, үйл ажиллагаа, учирч буй бэрхшээл”, Б.Булган (ХХБ, Жижиг дунд бизнес хамтын ажиллагааны хэлтсийн захирал); Б.Нямдэлгэр (Голомт банк, Байгууллагын банкны газар, Байгууллага Хөгжлийн хэлтсийн захирал)
  3. “Уул уурхайн бус экспортод тулгарч буй асуудал, шийдвэрлэх боломж, шаардлага”, Б.Ариунаа (МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга); И.Баттогтох (Монголын махны холбооны менежер); Т.Баярсайхан (Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбооны Гүйцэтгэх захирал); Б.Барсболд (МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга); Ц.Цэнд-Аюуш (Ноосон зангилаа дундын хоршооны дарга); Б.Сугарсүрэн (Монголын Самрын Кластер ТББ-ийн гишүүн)

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close