Сэрэмжлүүлэг: Дөрвөн зорчигчтой автомашин осолдож, нэг иргэн амиа алджээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан саарь нэгдүгээр багийн “Угалзын-Ам” гэдэг газар есдүгээр сарын 8-ны өдөр дөрвөн зорчигчтой автомашин уулын уруу өнхөрч нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.

Энэ тухай дуудлага мөн өдрийн 15:40 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиход 29 настай эмэгтэй иргэн Ж “Прадо-78” загварын суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. Цогцсыг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close