Орхон сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хандивлалаа

Булган аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ өөрийн хувийн зүгээс аймгийнхаа зарим сумдыг нэн тэргүүнд шаардлагатай байгаа түргэн тусламжийн автомашинаар хангаж эхлээд байна.

Ковид -19 цар тахлын дэгдэлт эрс нэмэгдсэн хүний амь нас цаг ,минут ,секундээр хэмжигдэж байгаа энэ хүнд цагт яаралтай тусламжийн автомашин нэн шаардлагатай сумдын асуудлыг төсвөөс биш өөрийн зүгээс шийдвэрлэж байгаад эрүүл мэндийн салбар болоод сумдын иргэд талархаж байна. Өмнө нь Баяннуур суманд хүн эмнэлэгт автомашин хандивлаж байсан бол энэ удаа Орхон сумын эмнэлэгт ийнхүү БНСУ-д үйлдвэрлэсэн Хуандэй маркийн автомашиныг хандивлалаа.

Мөн сумын сургуулийн дотуур байранд амьдардаг сурагч болон цэцэрлэгийн багачуудад зөөлөн эдлэл ор хөнжлийн цагаан хэрэгсэл, амны хаалт зэргийг зориулан гардууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close