С.Энхболд: Арбидол эмийг Sars-COV-2​ өвчний өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын эмзүйн ЭМ холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням “Өнгөрсөн долоо хоногт Арбидолыг эмчилгээний стандартаас хассан байна. Арбидол”- ын нөөцийг бий болгох шийдвэрийн дагуу нөөц хийхээр тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал Төрийн худалдан авах ажиллагааны газар ерөнхий гэрээнд оруулж, 7 тэрбумын гэрээ хийгдэж, эхнээсээ татан авалтууд нь эхэлсэн. Бидэнд байгаа мэдээллээр одоогоор 3,9 тэрбум төгрөгийн эмийн нөөц байна. Гэвч эмчилгээний практикаас хасагдсан гэдэг нь эмчилгээнд хэрэглэгдэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл  10 гаруй тэрбум төгрөгийн эм хог болох нь, устгагдах нь”  хэмээн мэдэгдсэн.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Sars-COV-2  өвчний оношлогоо, эмчилгээний удирдамжийг байнга өөрчилдөг. Манай улсын хувьд ДЭМБ болон Европын холбоо, Ази номхон далайн орнуудын гаргасан удирдамжуудыг судалж, өөрийн орны нөхцөлд тохирсон удирдамжийг гаргаж, шинэчилж байна. Сүүлийн удирдамжинд Арбидол эмийг Sars-COV-2 өвчний өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан. Өөрөөр хэлбэл халдварын эмчилгээнээс хасаагүй, харин өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close