Автобус гурван чиглэлд 5.30-00.30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн зорчигч олон, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж байна.

Тодруулбал, энэ сарын гуравнаас Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр чиглэлд автобус үүрийн 5.30-00.30  цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Удахгүй нэмж зургаан чиглэлд уртасгасан цагаар автобус явуулахаар төлөвлөж байгаа аж.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас 2019 онд шөнийн тээврийн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байсан. Цар тахлын улмаас олны хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, шөнийн тээврийн үйлчилгээ завсарлаад байсан бол хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг авто замын ачааллыг багасгахыг зорьжээ.

Шөнийн тээврийн хэрэгслээр үйлчилдэг бусад орны хувь БНХАУ-ын Бээжин хотын шөнийн тээвэр хотын төв хэсгээр 23.20 цагаас үүрийн 4.50 цаг хүртэл, БНСУ-д найман чиглэлд шөнийн 00.00 цагаас өглөөний 05.00 цагийн хооронд 30-50 минут тутамд зорчдог байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close