ЗХЖШ бүх шатны албан тушаалтнуудаа ажилдаа ирж, буцахдаа хувийн унаагаар зорчихыг нь хязгаарлажээ

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өгчээ.

Тодруулбал, Зэвсэгт хүчний удирдах үрэлдэхүүний заах аргын цугларалтын бэлтгэлийг сайтар хангах,, цэрэг халах, татах ажлын бэлтгэлийг хангаж, Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах, цэргийн алба хаагч бүрийг коронавирусийн халдвараас хамгаалж, нийт алба хаагчид, ажилтнуудынхаа эрүүл мэндийн байдалд байнгын хяналт, анхаарал халамж тавих ажлыг зохион байгуулах талаар чиглэл өгсөн байна.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын “Хувийн автомашины хэрэглээг хязгаарлах тухай” тушаалын дагуу бүх шатны албан тушаалтнууд албан ажилдаа ирж, буцахдаа хувийн автомашины хэрэглээг хязгаарлаж байгааг мэдэгджээ.

Тэрбээр автомашин нь замын түгжрэл, шатахууны эрэлтээс гадна хувь хүний амьдралд ч багагүй зардал гаргадгийг дурдаад  нийтийн тээврээр зорчих, алслагдсан нэгтгэл, ангийн хувьд хүний тооцоог гаргаж, албаны автобусны хүртээмжийг нь нэмэгдүүлэхийг холбогдох албаныханд анхааруулсан байна.

Мөн бүх нэгтгэл, ангийн захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч төхөөрөмжийг суулгаж, нэн шаардлагатай ажлаас бусад цагт илүү хөдөлгөөнийг хязгаарлах ёстой гэдгийг онцолжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close