Дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш ОХУ-ын талаас хил зөрчиж, орж ирсэн зургаан иргэнийг илрүүлжээ

Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш наймдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг илрүүлэн саатуулсан юм. Хилчин хүний авхаалж самбаа, сонор сэрэмж, ур чадвараа гарган хил зөрчигч саатуулсан дэд түрүүч Ц.Цэнд-Аюушийг Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ойн өдөр Монгол Улсын Онц хилчин тэмдгээр шагналаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close