Бүлэглэж хүний аминд хүрсэн ноцтой хэргийг илрүүлжээ

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 29 настай, эрэгтэй Н гэгч нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран тухайн иргэнийг эрэн хайсан бөгөөд 2021.09.24-ны өдөр буюу эрлийн 16 дахь өдөрт иргэн Н-ийг хиймэл нуурнаас олсон байна. Урьдчилсан байдлаар иргэн Н гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогджээ.

Хэргийн мөрөөр Дундговь аймаг дах Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close