Б.Батсуурь: Иргэн Д.Монголхүү цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээж аваагүй учир баривчилсан

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатайгаар саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон.

ЦЕГ-ын МБА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь: 

– Иргэн Д.Монголхүүгийн хувьд, есдүгээр сарын 30-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан. Улмаар цагдаагийн байгууллага мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн аваагүй, хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн. Сүхбаатар дүүргийн прокурорын газар нотлох баримтыг хүргүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Мөрдөн ажиллагааны явцад иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллага удаа дараа дуудсан боловч ирээгүй, мэдэгдэл хуудас хүлээж аваагүй тул СБД-ийн шүүхээс захирамж гаргаж, цагдаагийн байгууллага хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай баривчлах арга хэмжээ авсан.

Цаашид Цагдаагийн байгууллагаас хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийгээ олон нийтэд турхирдаг үйл ажиллагааг шалгаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах болно” гэх тайлбарыг хийжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close