Ш.Батхүү нарын шүүх хуралдаан дахин хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хийхээр товлосон.

Гэвч шүүгдэгч Г.Алтан эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, баримтын хамт,

шүүгдэгч Ч.Ганзоригийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч  шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021.10.28-ны 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close