Нүх ухаж байсан ажилтнууд байлдааны зориулалттай сум олжээ

Дорноговь аймаг, Сайншанд сум. 7 дугаар багийн “Найрамдал” гудамжинд кабелын нүх ухаж байсан “Уртын-Уул” ХХК-ийн ажилтнууд байлдааны зориулалттай сум олжээ.

Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 10-ны өдрийн 17:01 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:05 цагт очсон байна.

Тодруулбал, 100 мм-ийн голчтой “МТ-12 пушка” загварын танк эсэргүүцэгч их бууны нэг ширхэг сум байсныг тууз татан хамгаалж, тухайн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн тухайн газрыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтад авч, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай жижүүрт мэдэгдсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close