“Warner Bros.” компанийн уран бүтээл “Godzilla” киноны шинэ анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлж, “Disney” компанийн “Aladdin”, Элтон Жоны намтар киног ардаа орхижээ.
2014 онд үзэгчдийн хүртээл болсон “Godzilla” киноны дараагийн анги болох “Godzilla: King of the Monsters,” өнгөрсөн долоо хоногт 49 сая ам.долларын орлого олсон байна. Гэсэн хэдий ч уг үзүүлэлтийг өмнөх ангийн нээлтийн долоо хоногийн орлоготой харьцуулахад тэн хагас орчимтой тэнцэж байжээ.
Шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Aladdin” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар 42 сая ам.долларын орлогоор жагссан бол үүний араас алдарт дуучин Элтон Жоны “Rocketman” /25 сая ам.доллар/, жүжигчин Октавия Спенсерийн гол дүрийг нь бүтээсэн аймшгийн “Ma” /18 сая ам.доллар/ кино тус тус жагссан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна