6,7,8 дугаар сард цаг агаар ямар байх вэ

Энэ зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв ямар байна. Бороо хур ямар байх вэ?

Бaруун аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 13-18 градус, өмнөд хагаст 16-21 градус дулаан буюу Говь-Алтайн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1-2 градусаар дулаан байна. Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө халж 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Мөн Говь-Алтайн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 19-24 м/с хүрч түр зуур ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутагАгаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан байх төлөвтэй. Олон жилийн дундажтай харьцуулбал Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы баруун хэсгээр дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэйНэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Хоёр дугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Булганы зүүн хэсэг, Төв аймгийн хойд хэсэг,  Сэлэнгийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед түр зуур 19-24 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутаг.  Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийнорчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус,  өдөртөө нийт нутгаар 20-25 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох ба бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлчээр ихэнх нутгаар бороо,  хоёр дугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутагАгаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хоёрдугаар ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 18-22 градус, өдөртөө халж 30-35 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан төлөвтэй.  Өмнөговийн, Дорноговийн ихэнх нутаг, Дундговийн өмнөд хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэйНэг ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи түр зуур ширүүснэ. Дуу цахилгааны үеэр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

-Долоо, найм, есдүгээр сарын урьдчилсан төлөвийг та хэлээд өгөөч. Ер нь зуншлага ямархуу байх тухайд.

Долдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2-14 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 20-28 градус, бусад нутгаар 14-20 градус дулаан байдаг.  Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 80-120 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-80 мм хүртэл бороо ордог. Энэ сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ихэнх нутаг, Завханы зүүн хэсэг, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Наймдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-26 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ихэнх нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 70-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-70 мм ордог. Энэ сард Дорнод аймгийн ихэнх нутаг, Хэнтий, Сүхбаатарын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Есдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 14-19 градус, Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байдаг. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Говь-Алтайн, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 30-44 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр 4-16 мм, бусад нутгаар 17-30 мм ордог. Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close