70 кг хар тамхи зөөвөрлөж яваад Германд саатуулагдсан Дипломат хэн бэ?

Дипломат паспорттой, 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Монголын хоёр иргэн ХБНГУ-ын Дрезден хотын хуулийн байгууллагынханд саатуулагдсан тухай мэдээлэл өчигдөр германы хэвлэлүүдээр мэдээлсэн. Өнөөдөр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг бататгасан. Тэгвэл баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Б гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат С.Э байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Жолооч С.Э нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа бол Дипломатч Б.Б нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан гэх мэдээлэл байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close