Ц.Баатархүү: С.Амарсайхан албан тушаалын томилгоонд тэрбум төгрөг хийсгэж байна

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд бүлгийн дарга Ц.Баатархүү “Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан албан тушаалд томилогдоод 100 хонож байна. Гэвч ажил цэгцрэх нь битгий хэл 100 задгай болчихсон. Хүнд суртал улам нэмэгдсэн.

1.Хамгийн эхний хийсэн ажил нь өрөөгөө засаж сайжруулах. МАН-аас томилогдсон дарга нар өрөөгөө тансаг сайхан болгоход л хамаг анхаарлаа хандуулсан.

2.Бүтцийн өөрчлөлт хийж дэргэдээ 3 зөвлөхтэй болсон. 4 орлогчтой байсныгаа 6 болголоо. 12 агентлагийн нэрийг өөрчилсөн, шинээр агентлаг байгуулсан. Хотын захиргааны жирийн нэг хэлтсийн дарга 12 даргатай болсон. Тэд аль даргынхаа үүрэг даалгаврыг биелүүлэхээ мэдэхгүй явна.

3.НИТХ-ын хуралдаанаар Тянжин фүүдс компанид 50 га газрыг өгөхөөр болсон. НИТХ дэмжихгүй болохоор Засгийн газрын хэрэг эрхлэх газраар бичиг гаргууллаа.

4.С.Амарсайханы ахын компани 14 мянган бут, бургасыг хядсан нь тодорхой болсон. Энэ газраа нөхөн сэргээх албан шаардлага тавьсан ч биелүүлээгүй.

Нийслэлчүүдээ азжаргалтай болгоно гэж байсан дарга нар албан тушаалын тулаа хийж дууслаа. Иргэд ажил хөөцөлдөхөөр тамга солигдож байгаа гэдэг. С.Амарсайхан даргын шинээр бий болгосон 68 орон тоо, 12 агентлаг, 6 орлогч даргаас болж нэг тэрбум төгрөг зарцуулж байна. Ажил хийе гэхээр мөнгө байхгүй гэдэг. Албан тушаалын томилгоонд тэрбум төгрөг хийсгэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангадаг Туул гол хүнд нөхцөлд байна. Жил бүр цэвэр усны нөөц багасч байхад Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдэл нэмэр болсоор байна. Туул голын бүс онцгой бүс, хамгаалалтын бүс байхад төрсөн ах С.Уламбаярын нэр дээр 5 га газар олгож, энэ газар нь байгаль орчинд ноцтой хохирол урчуулж байна.

Судлаачдын тоолсноор 14 мянган бут, бургасыг хядсан байна. Байгаль орчны яам улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг зарласан. Бид Ерөнхий сайдад 4 сарын 9-ний өдөр шаардлага хүргүүлсэн ч ямар ч арга хэмжээ авсангүй. Нийслэлийн Засаг дарга иргэдийн төлөө бус ундны усанд заналхийлэл учруулж байна. Тиймээс хариуцлага тооцох хатуу шаардлагыг хүргүүлж байна. Томилогдсоноос хойш хийсэн томоохон ганц ажил алга. Харин иргэдийн эсрэг хийсэн 9 ажлыг бид дэлгэж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close