О.Баасанхүү: Н.Энхбаяр мөнхийн дарга байх мөрөөдөлтэй учраас АН-ын зөвлөлд орохыг дэмжээгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж, АН-ын зөвлөлд нэгдэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад хамтран ажиллах албан бичиг хүргүүлсэн. Ингэснээр АН-ын зөвлөлийг бүлэг болгож, хүчтэй сөрөг хүчин болгох. УИХ-ын тухай хуулийн 7.1-д УИХ-ын гишүүн нь нам эвслийн бүлэгт нэгдэж болно гэсэн байдаг. Нам эвслийн бүлэгт нэгдсэнийг УИХ-ын дарга нь чуулган дээр зарлах үүрэгтэй гэж байгаа. Би МАХН-ын гишүүний хувьд намаасаа гарахгүйгээр, намынхаа зүгээс АН-ын бүлгийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдье гэж байгаа юм. Ийм шийдвэр гарах болсон хоёр шалтгаан байна.

Нэгдүгээрт УИХ-д Үндсэн хуулийг өргөн барьсан байгаа. Суудалгүй намуудын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн байна. Тухайн хүсэлтэд үндэстний зөвшилцөх зөвлөл байгуулъя гэсэн байгаа. Сөрөг хүчин яах аргагүй сул байгаа учраас намууд Ерөнхийлөгчид хандаж байна гэж ойлгож байна.

Хоёрдугаарт 2016 онд иргэд МАН-д 65 суудал буюу Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг өгсөн. АН-д есөн гишүүн буюу бүлэг байгуулах эрх, МАХН-ыг нэг суудалтай буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн юм. Харамсалтай нь сонгогчдоо улстөрчид сонсохгүй байна. Тиймээс би МАХН-ын гишүүдээсээ асуугаад ямар ч байсан бүлэг байх бололцоотой сөрөг хүчин байгаа учраас нэгдэж, нэгдсэн байр суурьтай болсон дээр байх гэж шийдсэн. Манай намын гишүүд зөв шийдвэр гаргасан байна гээд баяр хүргэж мессэж бичиж байна. Намын дарга гэх Н.Энхбаяр бол мөнхийн дарга байх мөрөөдөлтэй. Бидний маргаан одоо хүртэл Улсын дээд шүүх дээр явж байгаа ” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close