Д.Цогтбаатар: Туркт байгаа ЭСЯ-ны ажилтнуудыг ч шалгана

Монгол Улсаас Турк улсад сууж байсан дипломатч Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашиндаа 70 кг героин тээвэрлэн явж байгаад баривчлагдсан хэрэг анхаарлын төвд байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан салбарын сайд болон Консулын газар, Элчин сайдуудын албан тушаал ч ганхаж эхлэлээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар “Энэ асуудалд Туркт байгаа ЭСЯ-ны ажилтнуудыг ч шалгана. Энэ хоёр хүний асуудал Герман улсын шүүхээ шийдэгдэнэ. Зөөж явсан хар тамхи хууль бус барааных нь хэмжээний мөнгийг төрд олгуулна. Бид Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь өмгөөлөгч авч өгсөн. Б.Баттүшигийн хувьд өмнө нь Бангкокт Элчин сайдаар сууж байсан. Жолооч С.Эрдэнэбаярйн хувьд өнгөрсөн жилийн томилгоонд ороогүй. Тодруулбал, Туркт томилогдсон хүн явж чадахаа болиод оронд томилогдсон байсан” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close