АТГ-т Ч.Сайханбилэг байцаагдаж эхэлтэл АН-ынхан Ц.Нямдоржийг эсэргүүцэв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж  баталсан. Тэгвэл үүнтэй зэрэгцээд АТГ-т Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байцаагдаж байгаа аж. АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгийнхэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж буй. Тус хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж, улмаар шүүхэд шилжсэн.Хэрэг явдал ийнхүү шийдэгдэх шатанд хүрэхэд Ардчилсан намыхан Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг эсэргүүцэх жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж эхэлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тушаал гаргаж, “Хуульзүй дотоод хэргийн яамны үйл ажиллагааны чиг үүрэгт хамаарах шүүх эрх мэдлийн, хууль сахиулах байгууллагын, хүнийг эрхйг хангах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй нэгдсэн бодлого, түүний хэрэгэжилт хангалтгүй байгааг эсэргүүцжу 2019 оны 06 дугаар сарын 10-14-ны хооронд зохион байгуулагдах жагсаал, цуглааны ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай” гэх тамга тэмдэг бүхий албан бичиг үйлджээ.

АН-ынхан хэзээд МАНАН-г өмгөөлдөг, Эрдэнэтийн 49 хувь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн талд байх ёстой гэдэг. Харин төрийн мөнгө угаасан хэрэг нь үнэнд гүйцэгдэхэд салбарынх нь сайд руу дайрч, огцрохын шаардсан жагсаалыг олноороо тушаалаар гүйцэтгэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close