Уул уурхайн сайд Д.Сумъяабазарыг Германы хил дээр саатуулжээ

ХБНГУ-д монголын хоёр дипломат 70 гаруй кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан билээ. Үүнээс болж тус улсын хууль хяналтын байгууллагууд монголчуудад тэр бүү хэл Засгийн газрын сайдад ч хатуу хяналт тавьж, авч явж байгаа бүх ачааг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал Уул уурхай сайд, УИХ-ын гишүүн  Д.Сумъяабазарыг Германы хил дээр байхад нь саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ. “Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна” гэж хэлээд ч авч хэлэлцээгүй талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга цахим хуудаснаа бичсэн байна. Тэрбээр  “Сайдыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж чангалж, тэдэнд яаж гай болж байгаа нь ойлгомжтой. Монголчуудын Европ руу гардаг гол гарц ийнхүү чангарлаа, виз ч чангарах нь мэдээж. Үүний төлөө тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй юу?” гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Зөв зөв. Ийм гэмт хэрэг хийсэн хүнээ төр өөрөө өмөөрөөд нуугаад зүгээр өнгөрөөж байхад гадны улс, хуулийн байгууллага Монголын иргэдийн өмнөөс Монгол төрийн толгойд байгаа шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт анхааруулга өгч байна. Ийм байдалд орсон сайд энэ талаар эрчимтэй ажиллах байлгүй дээ.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close