АН-ын бүлэг тарсныг албан ёсоор зарлалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд АН УИХ-д бүлэггүй болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсоор зарлалаа. Ингэснээр энэ парламент сөрөг хүчингүй болж, харин АН-ынхан зөвлөлийн хэлбэрт шилжиж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Болдыг улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын гишүүнээс хөөсөн. Энэ шийдвэрийн дараа Л.Болд, Ж.Батзандан нар УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч уг асуудлыг УИХ-ын даргад танилцуулаагүй байсаар өдийг хүргэсэн билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна