“Мобиком” корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо

Түрээсийн мөнгөө төлөлгүй таван сар “луу” унжсан гэх “Мобиком” корпорацийн асуудал шүүх, цагдаадаа “тулжээ”. Улмаар шүүгчийн захирамжаар “Мобиком” корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоосон байна.

Монгол Улсын топ аж ахуйн нэгжүүдийн нэг, үүрэн телефоны хамгийн том оператор “Мобиком Корпораци” ХХК нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Монтрейд”, “Ньюком Проперти” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж иржээ. Энэ хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон ч өнөөдрийг хүртэл “Монтрейд” компанийн байранд үйл ажиллагаагаа явуулчихаад энэ хугацаанд байрласан таван сарынхаа төлбөрийг төлөөгүйгүйгээр барахгүй, байраа ч хүлээлгэн өгч авалцаж, гарын үсэг зуралгүй нүүсэн байна.

Тиймээс “Монтрейд” ХХК нь “Мобиком” корпорациас түрээсийн төлбөрөө нэхэмжилж Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд ханджээ.  Шүүх нэхэмжлэлийн хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2019 оны 6-р сарын 07-ны өдрийн захирамжаараа “Мобиком Корпораци” ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байна.

Эх 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close