М.Оюунчимэг: Эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохгүй юмуу

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Засаглалын хямралыг засаад өгөөч гэж ард түмэн мэдэж, ойлгоод бидэнд 65 суудлын мандат өгсөн учраас хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг концессийн хувьд дэмжих ёстой. Сайжруулах, засах зүйлс байна. Түүний нэг нь нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой. Нэг дүүргийн хүн ам 2 аймаг, хэд хэдэн сумтай нийлсэнтэй тэнцүү байхад ижил статустай байна. Ажлын хэсэгт дан орон нутгаас сонгогдсон хүн байгаа юм уу. Хороон дээр ажиллаж байгаа хороон Засаг даргыг хорооны иргэд л шийдэх ёстой гэж бодож байна.  Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн насны хязгаар дээр 55 гэж заасан байна. Шинэ залуу үе түрэн гарч ирж байхад олон улсын жишиг 35-45 байна. Гэтэл тэтгэвэрт гарах насыг тавьсан байна. Эмэгтэй нэр дэвшигчийг 50 гэх юм уу өөрчилмөөр байна. Эмэгтэйчүүд олон залуу лидер байхад 55 хүртлээ энэ талаар бодохоо боль гэж байгаа юм уу” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close