Монголын 3х3 сагсан бөмбөгийн U18 насны хөвгүүд ДАШТ-ий шилдэг 8-д шалгарлаа


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн U18 насны ДАШТ-ий шилдэг наймд манай хөвгүүдийн баг багтаж, медалийн төлөө өрсөлдөхөөр болов.
Өчигдөр буюу пүрэв гарагт манай эрэгтэй баг хоёр тоглолт хийснээс нэг хожин, нэг хожигдож хэсгээсээ хоёроор шалгарлаа. Эхний тоглолтоо Гүрж улсын багийн эсрэг хийн 18:16-гаар хожиж хэсгийн 3 дахь ялалтаа байгуулснаар ДАШТ-ий шилдэг найман багийн нэг болов.
Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо сагсан бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж 21:10-аар хожигдлоо. Өнөөдөр /2019.06.07/ манай баг нийслэлийхээ төв талбайд 13 цагаас хасагдах шатны тоглолтоо Турк улсын шигшээ багтай тоглоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна