МАН-ын Хяналтын хорооноос намын байгууллагынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадаагүй, идэвх санаачилга гаргаагүй гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Тэдний нэг нь Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм. Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар “Хариуцлага алдсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Иймээс Говь-Алтай аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаж таарна” хэмээсэн. Тэгвэл дээрх шийдвэртэй холбогдуулан тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус VII хуралдаанаар С.Гансэлэмийг огцруулжээ. Уг шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулжээ. Иймд шинэ Засаг даргыг томилох асуудлыг ИТХ хэлэлцэж, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргад нэр дэвшүүлжээ. Түүний нэрийг ИТХ-аас Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна