УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд элсэхээр болжээ


УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэн, хамтран ажиллах хүсэлтээ гаргахаар болжээ. Энэ талаараа тэрбээр ”Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлтэй хүргүүлнэ. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой.” хэмээн цахим хуудсаараа тайлбарласан байна. Гэхдээ эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр даргатайгаа нэгэнт тангараг тасарсан тэрээр АН-ын гишүүнээр элсэхээр болж, үүнтэйгээ холбоотой акциа ийн эхлүүлж буй ажээ.
О.Баасанхүү нь 2011 онд МАХН-д элсэхээсээ өмнө МСДН-д гишүүн байсан гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна