Э.Мөнх-Очир: Хар тамхи тээвэрлэж байсан хоёр төлөөлөгч надтай эхэлж холбогдсон


Монгол Улсыг төлөөлж хоёр орны дипломат харилцааг чухалчлан ажиллах ёстой Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын хоёр ажилтан Герман улсад хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нь дэлхий нийтэд цацагдаад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар  БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очираас тодруулга авлаа. БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт Ерөнхий консулаар ажиллаж байсан  Э.Мөнх-Очир " Б.Баттүшиг бол ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан хүн. Долдугаар сарын 1-нд томилогдсон. Найман сард ирсэн. ЕКГ-т жолооч гэж байдаггүй юмаа. Аж ахуйн дарга гэж ирсэн. Хааяа жолоо барих юм байна. Би тэргээ өөрөө барьдаг байсан.  Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд тухайн улсын ДК дугаар авч болдог. Та нараас нэг юм хүсье. Хэрэг нь шалгагдаж байна. Таамаг хэрэггүй.  Германд саатуулагдангуутаа над руу ярьсан нь үнэн. Би энд байсан. Бид нар Германд саатуулагдлаа гэсэн. Би Германд Элчин сайд Ганбат руу ярьж, анхаарал хандуулаарай гэж хэлсэн." гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна