БНСУ-ын удирдагч Ким Жон Ун өөртэй нь тэрсэлсэн албан тушаалтнуудаа хэрцгий аргаар шийтгэж, цаазалдаг талаар мэдээлэл гарсаар байна. Түүнийг саяхан төрийн эргэлт хийх гэж оролдсон нэгэн генералыг махчин пирана загасаар дүүрэн аквариум руу шидэж, цаазалсан тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Түүний аквариумд Бразилаас авчирсан хэдэн зуун пирана загас байдаг гэнэ.
Их Британийн тагнуулын эх сурвалж “Ким Жон Уны дэглэм айдас дээр тулгуурладаг. Тэр өөрийнх нь эсрэг зогссон хэн бүхнийг олны нүдэн дээр аймшигтайгаар тамлан хөнөөдөг. Ингэснээр түүний өөдөөс сөрөх бөх зүрхтэй хүн гарч ирдэггүй” хэмээн хэлсэн бол өөр нэгэн нэрээ нууцалсан эх сурвалж “Ким Жон Ун хэрцгий балмад аллагыг улс төрийн зэвсэг болгон ашигладаг. Махчин пирана загас бол түүний сонгодог аргуудын нэг” хэмээжээ.
Энэ мэтчилэн түүнийг өөрийнх нь үгнээс зөрсөн албан тушаалтнуудаа зэрлэг балмад аргаар шийтгэж, өөрийн дэглэмийг тогтоодог гэсэн мэдээлэл дахин дахин гарсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна