УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы хуралдааны өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт нарт хар тамхины асуудалд холбогдсон дипломатчдад хатуу арга хэмжээ авахыг сануулаад, Н.Цэрэнбат сайдыг эрэн сурвалжиллаа. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг эрэн сурвалжилж, олж ир” гэх үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгов. Ингэхдээ үүрэг, чиглэл болгосон зарим ажлыг хийхгүй байна гэдгийг шүүмжилсэн юм. УИХ-аас Засгийн газрын зарим сайд болон Хотын даргад Туул голын эрэг дагуух зөвшөөрлүүдийг цэгцлэх, шаардлагатай тохиолдолд цуцлах чиглэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудалд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Амарсайхан нар анхаарахгүй байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна