УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ардчилсан намын зөвлөл байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа тодорхой хэлсэн. Энэ хуулийг хэлэлцэхээс өмнө хуульд тавьсан шаардлагыг нийцүүлж байж хэлэлцэж эхлэх ёстой шүү гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн санал аваагүй, Үндсэн хууль хэлэлцэх журмын тухай хуульд тусгасан шаардлагыг хангаагүй, хуучин Дэгийн хуулиар хэлэлцэх байгаа нь буруу гэж харж байна. Олонхоороо түрээд батлах зүйл рүү явж байна гэж үзэж байна. Тиймээс сөрөг хүчин бид хууль журмын дагуу эхлүүлэх хүртэл хуралдааныг АН-ын зөвлөл орхин гарахаас өөр сонголт алга” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна